Марафонд оролцохыг хүсвэл бүртгүүлээд баталгаажуулалт хийлгээрэй

Марафонд оролцохыг хүсвэл бүртгүүлээд баталгаажуулалт хийлгээрэй

 

        Монгол Улсын иргэд маань нийслэлээрээ овоглосон "Улаанбаатар Марафон - 2017" олон улсын гүйлтэндээ оролцохоор бүртгүүлсээр, онлайн бүртгэлд хамрагдсаар... 

            Бүртгүүлсэн нэг нь төлбөрөө төлж, бүртгэлээ баталгаажуулан 1500 м, 5000 м-т гүйх нь энгэрийн дугаараа, 10000 м, 21095 м, 42195 м-т гүйх нь энгэрийн дугаар, малгай, футболк, чипээ авсаар..... Харин Та...

            Хэрэв Та 5000 м-т гүйхээр бүртгүүлсэн бол нийслэлийн болон 9-н дүүргийн Биеийн тамир, спортын хороонд төлбөр төлсөн баримтаа авч ирж бүртгэлээ баталгаажуулан энгэрийн дугаараа аваарай. 

            Харин 1500 м-т бүртгүүлсэн бол энгэрийн дугаараа, 

                   10000 болон түүнээс дээш зайд гүйхээр бүртгүүлсэн бол Нийслэлийн нийтийн Биеийн тамир, спортын хороо /Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 7 давхарт, 707 тоот/-нд төлбөр төлсөн баримтаа авч ирж бүртгэлээ баталгаажуулан энгэрийн дугаар, малгай, футболк, чипээ аваарай. 

            


Хайлт

Sponsors