Улаанбаатар марафон - 2014

42 км 195 м /18-аас дээш насны зөвхөн тамирчдын дунд/

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол гадаад, дотоодын тамирчин бүтэн марафон буюу 42 км 195 м зайд уралдана.

Энэхүү зайд уралдах дотоодын гүйгчдээс 15000 /арван таван мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж авна. Гадаадын иргэн V/01-20-ны дотор 80 ам. доллар, V/21-VI/01-ний дотор 100 ам. доллар, VI/02-05-ны дотор 120 ам. долларын хураамж төлнө.

Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно.

Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно. 

Sponsors